Хэнтий аймгийн аялал жуулчлал дэд бүтцийн асуудлаас болж хангалттай хөгжиж чадахгүй байна
Хэнтий аймгийн аялал жуулчлал дэд бүтцийн асуудлаас болж хангалттай хөгжиж чадахгүй байна гэж тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Соёлын үйл ажиллагаа, биеийн тамирын бодлого хариуцсан мэргэжилтэн н.Мөнгөнзул хэлж байна.
Мэдээллийн алба

Хэнтий аймаг бол их эзэн Чингис хааны өлгий нутаг. Тийм ч учраас түүхэн дурсгалт газар, эд өлгийн зүйлс олон бий. Мөн хангалттай хэмжээний аялал жуулчлалын компани, үйлчилгээний газартай. Гэвч тус аймаг руу чиглэсэн зам харилцаа муугаас болж аялал жуулчлал сайн хөгжиж чадахгүй байгааг тэрбээр тайлбарлалаа.