Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хэнтий аймгийн Баян-Овоо сум, Чингэлтэй дүүргийн хамтын ажиллагаа өргөжлөө

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ынхан болон эрүүл мэнд, боловсрол соёлын салбарын 50 хүний бүрэлдэхүүнтэй баг Чингис хотод зочилж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэнтий аймгийн Баян-Овоо сум, Чингэлтэй дүүргийн хамтын ажиллагаа өргөжлөө
Хэнтий аймгийн Баян-Овоо сум, Чингэлтэй дүүргийн хамтын ажиллагаа өргөжлөө. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ынхан болон эрүүл мэнд, боловсрол соёлын салбарын 50 хүний бүрэлдэхүүнтэй баг Чингис хотод зочилж байна. Тэднийг Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун болон газар, хэлтсийн дарга нар хүлээн авч уулзжээ.

Чингэлтэй дүүрэг Хэнтий аймгийн Баян-Овоо сумтай 2009 оноос хойш хамтран ажиллаж буй аж. Чингэлтэй дүүргийнхэн энэхүү хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, тус сумын иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх, боловсролын салбарт хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааны туршлага солилцох сургалт, семинар зохион байгуулах, хамтарсан урлагийн тоглолт хийхээр Баян-Овоо сумыг зорьжээ.

Хуваалцах