Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хэнтий аймгийн Онцгой байдлын газар “Монголын шилдэг хүмүүнлэгийн үйлстэн байгууллага”-аар шалгарлаа

Монгол улсын хөгжил дэвшил, ард иргэдийн сайн сайхны төлөө хүмүүнлэгийн сайн үйлсийг зохион байгуулсан иргэд, аж ахуй нэгж байгууллага төрийн болон төрийн бус байгууллага аймаг орон нутаг, дүүргийг тодруулан алдаршуулах “Монголын шилдэг хүмүүнлэгийн үйлстэн-2017“ арга хэмжээний “Шилдэг хүмүүнлэгийн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэнтий аймгийн Онцгой байдлын газар “Монголын шилдэг хүмүүнлэгийн үйлстэн байгууллага”-аар шалгарлаа
Хэнтий аймгийн Онцгой байдлын газар “Монголын шилдэг хүмүүнлэгийн үйлстэн байгууллага”-аар шалгарлаа. Зураг: МҮОНРТ

Монгол улсын хөгжил дэвшил, ард иргэдийн сайн сайхны төлөө хүмүүнлэгийн сайн үйлсийг зохион байгуулсан иргэд, аж ахуй нэгж байгууллага төрийн болон төрийн бус байгууллага аймаг орон нутаг, дүүргийг тодруулан алдаршуулах “Монголын шилдэг хүмүүнлэгийн үйлстэн-2017“ арга хэмжээний “Шилдэг хүмүүнлэгийн үйлстэн байгууллага”-аар Хэнтий аймгийн Онцгой байдлын газар шалгарлаа.

Хүмүүнлэгийн үйлстэнүүдийг урамшуулах, алдаршуулах уг арга хэмжээг “Мөрөөдөл биелдэг юм” нэвтрүүлгийг 11 дэх жилдээ бэлтгэн гаргаж байгаа “Араг” продакшны зүгээс санаачлан анх удаа зохион байгуулсан бөгөөд аймаг, орон нутаг, нийслэлээс 80 гаруй байгууллага, хувь хүн оролцож, шилдгүүдээ тодруулсан байна.

Төр түмнийхээ төлөө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ хүмүүнлэгийн үйлсд хамт олноороо манлайлан оролцдог Онцгой байдлын газрын удирдлагууд, нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэж, амжилт хүсье гэж Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ

Хуваалцах