Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хэнтий аймгийн стандарт хэмжилзүйн хэлтэс шинэ байртай болно

Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба 61 жил үйл ажиллагаа явуулж байгаа Стандарт хэмжилзүйн хэлтсийн байраар орж ажлын нөхцөл байдалтай танилцлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэнтий аймгийн стандарт хэмжилзүйн хэлтэс шинэ байртай болно
Хэнтий аймгийн стандарт хэмжилзүйн хэлтэс шинэ байртай болно. Зураг: МҮОНРТ

Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба 61 жил үйл ажиллагаа явуулж байгаа Стандарт хэмжилзүйн хэлтсийн байраар орж ажлын нөхцөл байдалтай танилцлаа.



Энэхүү барилга 1957 онд ашиглалтад орсон бөгөөд тааз хананаасаа нуралт өгч, хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон төдийгүй Мэргэжлийн хяналтын газраас удаа дараа актлах дүгнэлт гарсан юм.

Тиймээс үе, үеийн дарга нар шинэ байртай болох асуудлыг холбогдох газруудад тавьсаар ирсэн хэдий ч шийдвэрлэгдэхгүй өдийг хүрсэн байна.

Харин одоогийн аймгийн удирдлагууд болон УИХ-ын гишүүн Д.Гантулга нарын дэмжлэгтэйгээр энэ онд шинэ байртай болохоор зураг төсөв, хөрөнгө мөнгөний асуудлууд бүрэн шийдэгджээ. Тиймээс шинэ барилгын ажил дөрөвдүгээр сард эхлэх бөгөөд 11 дүгээр сардаа багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Мөн орон нутгийн зүгээс иргэдийг хямд үнэтэй орон сууцаар хангах зорилт тавин ажиллаж байгаа тул тус хэлтсийн хуучин байрыг буулгаж, газар дээр нь хямд үнэтэй орон сууц барихаар төлөвлөжээ.

Хуваалцах