Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хэнтий аймгийн тариаланчид зөвлөлдөв

Хэнтий аймгийн тариаланчдын зөвлөгөөнийг өнөөдөр АЗДТГ, ХХААГ хамтран зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэнтий аймгийн тариаланчид зөвлөлдөв
Хэнтий аймгийн тариаланчид зөвлөлдөв. Зураг: МҮОНРТ

Хэнтий аймгийн тариаланчдын зөвлөгөөнийг өнөөдөр АЗДТГ, ХХААГ хамтран зохион байгууллаа. Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Монгол Улсын гавьяат агрономич А.Бадарчин, Монгол Улсын гавьяат агрономич Г.Нэргүй, ХААИС-ийн багш доктор профессор Б.Одгэрэл, ХААИС-ийн Инженерийн сургуулийн профессор Б.Мөнхбат нар оролцлоо.Өнөөгийн байдлаар Хэнтий аймгийн тариалангийн салбарт үр тарианы чиглэлээр 42 иргэн, ААН 94.3 мянган га эргэлтийн талбайд үйл ажиллагаагаа явуулж байна.Сүүлийн жилүүдэд байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлийн улмаас удаа дараа ургац алдаж, олон компан, ААН-үүд ихээхэн хэмжээний өр төлбөрт ороод байгаа юм. Тиймээс аймгийн удирдлагууд тариаланчдын энэхүү нөхцөл байдлыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн айд Б.Батзориг нарт 2018 оны хаврын тариалангийн үйлдвэрт шаардагдах үрийн урьдчилгаа төлбөрийг 10 хүртэл хувиар бууруулах, нөөцийн газраас үрийн буудайг орон нутгийн компаниудад олгох, элеваторыг шинээр барих санхүүжилтийг урьдчилсан байдлаар шийдэх зэрэг асуудлыг уламжилсан байна.Мөн энэ үеэр тариан талбайд мал орсноор болж ихээхэн хэмжээний хохирол учруулж, малчин тариаланчдын дунд зөрчилдөөн үүсдэг талаараа тариаланчид ярьж байлаа. Тиймээс аймаг орон нутгийн зүгээс Тариалангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хяналт тавихыг хэрэгжүүлэгч байгууллага сумдын Засаг дарга нарт үүрэг чиглэл өгч, тариалангийн гол бүс нутгуудыг малын хөлийн талхалтаас сэргийлж, малчид тариаланчид төрийн байгууллагын хооронд гурвалсан гэрээ байгуулж ажиллахаар болсон гэдгээ хэлсэн юм.Үүний зэрэгцээ үүлэнд зориудаар нөлөөлөх, МСҮТөвөөр дамжуулан мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх зэрэг ажлуудыг зохион байгуулж буй юм байна.

Хуваалцах