Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хэнтий аймгийн залуус спортын таван төрөлд өрсөлдөж байна

МЗХ-ны Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн залуучуудын холбооноос санаачлан, Хэнтий аймгийн сумдын нутгийн зөвлөл болон спортын холбоодуудтай хамтран “Алтан цом” спортын анхдугаар наадмыг энэ сарын 3-8-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэнтий аймгийн залуус спортын таван төрөлд өрсөлдөж байна
Хэнтий аймгийн залуус спортын таван төрөлд өрсөлдөж байна. Зураг: МҮОНРТ

МЗХ-ны Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн залуучуудын холбооноос санаачлан, Хэнтий аймгийн сумдын нутгийн зөвлөл болон спортын холбоодуудтай хамтран “Алтан цом” спортын анхдугаар наадмыг энэ сарын 3-8-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон байна.

Энэхүү наадам нь Хэнтий аймгийн залуучуудыг нэгтгэж чадсан анхны том спорт наадам юм. Тус наадмын нээлтэд Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүлэгчид оролцлоо. Тус наадамд 35 спортын мастер, 141 спортын цол зэрэгтэй тамирчин хүч, авхаалж самбаагаа сорино.

Тамирчид сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, теннис гэсэн таван төрлөөр өрсөлдөж ирэх мягмар гарагт аваргуудаа тодруулах аж. Маргааш "Алдар" спорт хороон дээр гар бөмбөгөөр тус тэмцээн үргэлжлэх бол 6-нд "Аварга" дээд сургууль дээр сагсан бөмбөг, 8-нд Спортын төв ордны А зааланд финалын тоглолт болж өндөрлөх юм байна.

Хуваалцах