Хэнтий Газрын биржийн цахим системтэй анхны аймаг боллоо
Хэнтий аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар нь Газрын мэдээллийн танхимтай болсноор Газрын биржийн цахим системийг 21 аймгуудаас хамгийн түрүүнд нэвтрүүлсэн байна.
Мэдээллийн алба

Хэнтий Газрын биржийн цахим системтэй анхны аймаг боллоо. Хэнтий аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар нь Газрын мэдээллийн танхимтай болсноор Газрын биржийн цахим системийг 21 аймгуудаас хамгийн түрүүнд нэвтрүүлсэн байна. Хэнтий аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Д.Баярхүү ингэж ярилаа.
Газрын дуудлага худалдаа, газар олголт, төсөл сонгон шалгаруулалт, зах зээлийн үнийн мэдээ, барьцаа, үнэ төлбөр, тухайн жилд хэзээ хаана, ямар хэмжээтэй газар олгох вэ, төлбөр, байршил зэрэг мэдээллийг цахим системээс авах боломжтой гэж Хэнтий аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын Үнэлгээ хариуцсан мэргэжилтэн н.Лхагвабаатар хэллээ.
Газрын биржийн цахим системд Монгол Улсын болон аймгуудын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, сумдын нутаг дэвсгэрийн ерөнхий төлөвлөгөө, сумын тухайн жилийн бүтэц зохион байгуулалт төлөвлөгөө багтсан байна.


















