Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Багануур чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна

Орон нутгуудад цаг агаар хүндэрч, цасан шуурга шуурсантай холбоотойгоор хот хоорондын замын нөхцөл байдал хүнд байгаа тул Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын “Шуурхай бүлэг” хуралдаж, зарим чиглэлд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Багануур чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна
Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Багануур чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна. Зураг: МҮОНРТ

Орон нутгуудад цаг агаар хүндэрч, цасан шуурга шуурсантай холбоотойгоор хот хоорондын замын нөхцөл байдал хүнд байгаа тул Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын “Шуурхай бүлэг” хуралдаж, зарим чиглэлд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг түр хугацаагаар зогсоох шийдвэрийг гаргалаа. Үүнд: Хойд чиглэл буюу Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл чиглэлүүд хамаарч байна.

Мөн Төв аймгийн Жаргалант, Баян-Чандмань, Дархан, Орхон, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутагт цас орсны улмаас Тахилт болон 52-ын даваануудын хооронд замын нөхцөл байдал хүндэрч, АЗЗА-аас баг бүрэлдэхүүн ажиллаж байгаа ч тодорхой үр дүнд хүрээгүй талаар мэдээллээ.

Иймд нийт зорчигч, тээвэрчид онцын шаардлагагүй тохиолдолд өнөөдөр /2018.09.20/ хойд чиглэлд, маргааш /2018.09.21/ зүүн чиглэл буюу Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Багануур чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.

АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

Хуваалцах