Хэнтийд гарсан авто ослын улмаас 6 тонн орчим түлш асгарчээ
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Цогт-Өндөр багийн “Чингисийн хаалга” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 8 км-т/ Улаанбаатараас Хэнтий аймгийн Батноров сумын чиглэлд шатах,
Мэдээллийн алба

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Цогт-Өндөр багийн “Чингисийн хаалга” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 8 км-т/ Улаанбаатараас Хэнтий аймгийн Батноров сумын чиглэлд шатах, тослох материал тээвэрлэж явсан хүнд даацын ачааны автомашин унасан тухай дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт энэ сарын 12-ны өдрийн 09 цагийн орчимд авчээ.
Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын 13 алба хаагч, 3 техник хэрэгсэлтэй ажиллаж иргэн Т-ын жолоодож явсан “Ихэр наран” ХХК-ийн 08-37 УНЛ улсын дугаартай “Саёонг” загварын ачааны автомашиныг /23 тонн түлштэй/ босгосон босгосон байна. Уг ослын улмаас нийт 6 тонн орчим түлш асгарчээ.


















