Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хэрчсэн гурил”-ын цех, технологийн урсгал буруу ажиллаж байна

Ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд төлөвлөгөөт шалгалт хийх тухай удирдамжийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 12-р хороонд үйл ажиллагаа явуулж буй Ариунсүлжээ ХХК-ий “Зөв амттай хэрчсэн гурил”-ын цехэд хяналт шалгалт хийхэд технологийн урсгал буруу, түүхий эд, бэлэн бүтээгдэхүүний а

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хэрчсэн гурил”-ын цех, технологийн урсгал буруу ажиллаж байна
“Хэрчсэн гурил”-ын цех, технологийн урсгал буруу ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд төлөвлөгөөт шалгалт хийх тухай удирдамжийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 12-р хороонд үйл ажиллагаа явуулж буй Ариунсүлжээ ХХК-ий “Зөв амттай хэрчсэн гурил”-ын цехэд хяналт шалгалт хийхэд технологийн урсгал буруу, түүхий эд, бэлэн бүтээгдэхүүний агуулахгүй, өдөр тутмын бүртгэл хөтлөлт тэмдэглэл хөтөлдөггүй, ажлын байрны хана тааз нь угааж халдваргүйтгэх боломжгүй материалаар хийгдсэн, дотоод хяналтын журамгүй, таазны хэсгийн будаг шохой хуурсан гэх мэт зөрчил илэрлээ. Зөрчлийн Тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалтын дагуу шийтгэвэр ногдуулж, хугацаатай албан даалгавар өгч ажиллалаа гэж Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн Хяналтын хэлтэс мэдээллээ.

Хуваалцах