Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хэрэг бүртгэх албанаас “Цахим сургалт” зохион байгууллаа

Цагдаагийн ерөнхий газрын болон Хэрэг бүртгэх албаны 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, алба хаагчдыг давтан сургах, тэдний мэргэжлийн ур чадвар, хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор төв, орон нутаг дахь цагдаагийн газар,

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэрэг бүртгэх албанаас “Цахим сургалт” зохион байгууллаа
Хэрэг бүртгэх албанаас “Цахим сургалт” зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн ерөнхий газрын болон Хэрэг бүртгэх албаны 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, алба хаагчдыг давтан сургах, тэдний мэргэжлийн ур чадвар, хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор төв, орон нутаг дахь цагдаагийн газар, хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн алба хаагчдыг хамруулсан “Цахим сургалт”-ыг энэ сарын 14-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалтыг тус албанаас зохион байгуулдаг сар бүрийн цахим шалгалт, “Шилдэг мөрдөгч-2019” тэмцээний үнэлгээнүүдэд дүн шинжилгээ хийсний үр дүнд сургалтын агуулга, хэлбэрийг цаг үеийн шаардлагад нийцүүлэн Авлигатай тэмцэх газар, Баянгол дүүргийн прокурорын газар, Гэрч хохирогчийг хамгаалах хэлтэс, Хэрэг бүртгэх албаны ахмадын зөвлөлтэй хамтран зохион байгуулж байгаагаараа онцлогтой байв.

Сургалтыг оролцоонд тулгуурласан аргаар лекц, хэлэлцүүлэг, дүн шинжилгээ хийх хэлбэрээр алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр мэргэжлийн багш нар заасан юм.

Хуваалцах