"Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажлын чанар, үр дүнг нэмэгдүүлэх нь” сэдэвт зөвлөгөөн боллоо
Хэнтий аймгийн прокурорын газраас санаачлан"...Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажлын чанар үр дүнг нэмэгдүүлэх нь...” сэдэвт нэгдсэн зөвлөгөөнийг Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний албатай хамтран 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулжээ.
Мэдээллийн алба

Тус зөвлөгөөнд орлогч прокурор Б.Одгэрэл "2016 оны 11 сарын байдлаар эрүүгийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан хэргийн шийдвэрлэлтийн чанар, үр дүн, цаашид анхаарах асуудал”, Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Болор-Эрдэнэ "...түдгэлзүүлсэн хэргийн шийдвэрлэлт...”, Шүүхийн шинжилгээний албаны дарга, дэд хурандаа Ц.Батсайхан"...Гэмт хэрэг нотлоход шинжилгээний байгууллагын эрх үүрэг, эрх зүйн чадамж...”, Шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан туслах прокурор Д.Энхжаргал "..Шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцсан хэргийн шалтгаан нөхцөл, анхаарах асуудал” сэдвүүдээр тус тус мэдээлэл хийсэн байна.
Зөвлөгөөнд оролцогчид холбогдох мэдээллийн хүрээнд харилцан санал солилцож, цаашид хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг тусгасан зөвлөмж гаргахаар шийдвэрлэжээ гэж УЕПГ-аас мэдээллээ.