Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хэрэг бүртгэлтийн 15 хэрэг нээжээ

Авлигатай тэмцэх газраас 2018 оны 10 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 8 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 26 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж,

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэрэг бүртгэлтийн 15 хэрэг нээжээ
Хэрэг бүртгэлтийн 15 хэрэг нээжээ. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газраас 2018 оны 10 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 8 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 26 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 3 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 7 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 9 хэрэг хүлээн авсан бөгөөд 350 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 1 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүллээ. Одоогоор ажиллагаанд 336 хэрэг шалгагдаж байна.

Хуваалцах