Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хэрэглэгч хэрэглээндээ тохирсон халаалтаа өнөөдөр ч залгуулах боломжтой боллоо

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК нь дулааны төв шугам тоноглолд хийгдэх засвар, шинэчлэлтийн ажлуудаа бүрэн дуусгаж, хэрэглэгчдийнхээ тав тухыг хангах зорилгоор хэрэглэгчид Та бүхний хэрэглээнд тохирсон халаалт залгах ажлыг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлүүлэн, өнөөдрийн байдлаар 500 гару

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэрэглэгч хэрэглээндээ тохирсон халаалтаа өнөөдөр ч залгуулах боломжтой боллоо
Хэрэглэгч хэрэглээндээ тохирсон халаалтаа өнөөдөр ч залгуулах боломжтой боллоо. Зураг: МҮОНРТ

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК нь дулааны төв шугам тоноглолд хийгдэх засвар, шинэчлэлтийн ажлуудаа бүрэн дуусгаж, хэрэглэгчдийнхээ тав тухыг хангах зорилгоор хэрэглэгчид Та бүхний хэрэглээнд тохирсон халаалт залгах ажлыг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлүүлэн, өнөөдрийн байдлаар 500 гаруй аж ахуй нэгжтэй “Дулааны эрчим хүчийг худалдах, худалдан авах” гэрээг 10 жилийн хугацаатай байгуулж, 800 гаруй барилга, объектын халаалтыг залгаад байна.

Хэрэглэгч Та бүхэн өөрийн хэрэглээнд тохирсон халаалтаа 09 дүгээр сарын 15-наас өмнө буюу өнөөдөр ч залгуулах боломжтой юм.

Дулаан хангамжтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 7004-7005

Хуваалцах