Хэрэглэгчдэд өгөх зөвлөмж
Дулааны эрчим хүч хэрэглэгчдэд та бүхэн өөрийн эзэмшлийн шугам тоноглолд хийх засвар, үйлчилгээг чанартай зохион байгуулж, ирэх халаалтын улирлын бэлтгэл ажлыг бүрэн хангаж ажиллана уу.
Мэдээллийн алба

Дулааны эрчим хүч хэрэглэгчдэд та бүхэн өөрийн эзэмшлийн шугам тоноглолд хийх засвар, үйлчилгээг чанартай зохион байгуулж, ирэх халаалтын улирлын бэлтгэл ажлыг бүрэн хангаж ажиллана уу.
Зуны засварын ажлын хугацаанд доор дурьдсан зөвлөмжийн дагуу өөрийн эзэмшлийн шугам, тоноглолд дараах засвар үйлчилгээг хийхийг зөвлөж байна. Үүнд:
А. Дулааны узель, гадна шугам сүлжээнд:
Дулааны худаг болон узелийн хаалтуудад үзлэг хийж, ашиглалтын шаардлага хангахгүй болсон хаалтуудыг сольж шинэчлэх,
Өөрийн эзэмшлийн шугамын суваг, худгийг цэвэрлэж худгийн шат, тагны бүрэн бүтэн байдлыг хангах.
Ажиллахгүй, дутуу хянах хэмжих хэрэгслүүдийг гүйцээж суурилуулах
Халаах гадаргуу бохирдсон бойлерыг угаах, цэвэрлэх хүчин чадал багадсан бойлерын халаах гадаргууг нэмэгдүүлэх.
Ажиллахгүй халаалт, хэрэгцээний халуун усны автомат тохируулагчийг засаж ажиллагаанд оруулах. Автомат тохируулагчгүй бойлерт шинээр автомат суурилуулах.
Гадна дулааны шугам, узелийг шахаж актаар баталгаажуулах.
Б. Халаалтын системд
Дотор халаалтын системийн тараалтын шугам, халаах хэрэгслэл, таслах хаалтуудад үзлэг хийж, шаардлага хангахгүй болсон бөглөөтэй дотор систем, барьдаггүй таслах хаалт, бохирдсон халаах хэрэгслүүдийг сольж шинэчлэх.
Жигд халдаггүй халаалтын системд тохируулга хийх балансын хаалт суурилуулах, буруу холболтыг засах.
Халаалтын дотор системийг шахаж, актаар баталгаажуулах.
Эх сурвалж: Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК


















