Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг боллоо

Энэхүү өдрийг угтаж Хэнтий аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-ээс хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг боллоо
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг боллоо. Зураг: МҮОНРТ

Жил бүрийн гуравдугаар сарын 15-нд Олон улсын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах өдөр тохиодог. Энэхүү өдрийг угтаж Хэнтий аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-ээс хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт ХЭЗХ, МХГ, СХЗХ, аймгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, аймгийн ажил олгогч эздийн холбоо, Монголбанк зэрэг байгууллагаас танилцуулга мэдээлэл хийлээ.

Мөн банк санхүү, эрчим зэрэг иргэдэд үйлчилгээ үзүүлдэг байгууллагын төлөөлөл оролцож, санал бодлоо хуваалцсан бөгөөд хэлэлцүүлгээс гарсан саналыг нэгтгэж ШӨХТГ-т хүргүүлэхээр боллоо.

Хуваалцах