Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Хэрэглэх хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүнүүдийг хураав

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Татварын хэлтэстэй хамтарч аймгийн төвийн хүнсний томоохон дэлгүүрүүд, бөөний төвүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ.

МХ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэрэглэх хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүнүүдийг хураав
Хэрэглэх хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүнүүдийг хураав. Зураг: МҮОНРТ

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Татварын хэлтэстэй хамтарч аймгийн төвийн хүнсний томоохон дэлгүүрүүд, бөөний төвүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар хэрэглэх хугацаа дууссан 29 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн хурааж Зөрчлийн тухай хуулийн дагуу 5 хүнд 500 мянган төгрөгний торгууль ногдуулжээ.

Хураасан хүнсний бүтээгдэхүүнүүдийг Засаг даргын Тамгын газрын дэргэдэх орон тооны бус захиргааны зөвлөлд устгуулахаар шилжүүлсэн байна.

Хуваалцах