Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хэргийн газрын үзлэг, ул мөр, эд мөрийн баримтыг илрүүлэх, бэхжүүлэх” сэдэвт сургалт эхэллээ

Цагдаагийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Нийгмийг аюулаас хамгаалах яам болон

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хэргийн газрын үзлэг, ул мөр, эд мөрийн баримтыг илрүүлэх, бэхжүүлэх” сэдэвт сургалт эхэллээ
“Хэргийн газрын үзлэг, ул мөр, эд мөрийн баримтыг илрүүлэх, бэхжүүлэх” сэдэвт сургалт эхэллээ. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Нийгмийг аюулаас хамгаалах яам болон Өвөр Монголын Өөртөө Засах Орны Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимтэй хамтран “Хэргийн газрын үзлэг, ул мөр, эд мөрийн баримтыг илрүүлэх, бэхжүүлэх” сэдэвт сургалт зохион байгуулж байна.

Энэхүү сургалт нь алба хаагчдын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх зорилгоор 2019 оны 10 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын хурлын танхимд зохион байгуулагдах юм.

Ийнхүү сургалтын нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд, Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Гантулга, Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Долгорсүрэн, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Нийгмийг аюулаас хамгаалах яамны төлөөлөл, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн Олон улсын цагдаагийн хамтын ажиллагааны товчооны дэд дарга болон бусад албаны хүмүүс, сургалтад хамрагдаж буй алба хаагчид оролцлоо.

Энэхүү сургалтын үеэр “Хэргийн газрын үзлэг”, “Ул мөр бэхжүүлэх”, “Эд мөрийн баримт цуглуулах” сэдвүүдээр БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн сургагч багш нар илтгэл тавих юм.

Хуваалцах