Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Хэрлэн голд 14, 16 настай хоёр хүүхэд живж амиа алджээ

эцэг эх, асран хамгаалагч нарыг бага насны хүүхдүүддээ гол усны үер, осол гэмтлийн талаар мэдээлэл өгөх, хараа хяналт тавих, орчны эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэрлэн голд 14, 16 настай хоёр хүүхэд живж амиа алджээ
Хэрлэн голд 14, 16 настай хоёр хүүхэд живж амиа алджээ. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 21-нд буюу өчигдөр 09:00 цагийн орчимд “Дорнод аймгийн Хэрлэн суманд хоёр хүүхэд голын усанд ороод гарч ирэхгүй байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дээрх дуудлага, мэдээллийн дагуу тус аймаг дахь цагдаагийн газраас аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчидтай хамтран ажиллаж шуурхай ажиллагаа явуулахад Дорнод аймгийн Хэрлэн суманд оршин суудаг 16 настай, эрэгтэй “З” болон 14 настай, эрэгтэй “А” нар Хэрлэн голын усанд живж амиа алдсан байжээ.

Иймд эцэг эх, асран хамгаалагч нарыг бага насны хүүхдүүддээ гол усны үер, осол гэмтлийн талаар мэдээлэл өгөх, хараа хяналт тавих, орчны эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Хуваалцах