Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хэрлэн голыг тахина

Дорнод аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тавдугаар хуралдааны 6 дугаар тогтоолын “Уул овоо, гол мөрнийг аймгийн тахилгатай болгох тухай” заалтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Хэрлэн гол”-ын тахилгын арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдан ажил

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэрлэн голыг тахина
Хэрлэн голыг тахина. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тавдугаар хуралдааны 6 дугаар тогтоолын “Уул овоо, гол мөрнийг аймгийн тахилгатай болгох тухай” заалтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Хэрлэн гол”-ын тахилгын арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдан ажиллаж байна.

Уг ажлын хэсгээс “Хэрлэн гол”-ын тахилгын арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өглөө. “Хэрлэн гол”-ын их тахилгын арга хэмжээг Билгийн тооллын хаврын адаг сарын 28-нд буюу Аргын тооллын тавдугаар сарын 13-ны лусын буулттай өдөр “Бөгтөр харын рашаан” хэмээх газарт зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагджээ.

Арга хэмжээний үеэр өвөг дээдсээс уламжлагдан ирсэн ариун зан үйл, ёс заншлаа залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх, гол усаа хайрлан хамгаалах зорилгоор Хэрлэн голын ай сав дагуу орших Хөлөнбуйр, Булган, Хэрлэн, Чойбалсан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 6 дугаар ангийн сурагчдад нээлттэй хичээл орох юм байна.

"Үл бүдгэрэх өв” төслийн хүрээнд “Хэрлэнгийн баръяа” чуулгын дуучид ая дуугаа өргөж, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид “Хэрлэнгийн магтаал”-ыг уншиж, сонордуулах ажээ. Түүнчлэн тахилгын арга хэмжээнд үндэсний өв соёл, ёс заншлаа дээдлэн монгол дээлтэйгээ хүрэлцэн ирэхийг зохион байгуулагчдын зүгээс уриаллаа.

Хуваалцах