Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хэрлэн голын модон гүүрний засварын ажил дуусч хөдөлгөөнийг хэвийн үйл ажиллагаанд оруулжээ

Энэ жил Дорнод аймгийн Хэрлэн гол дээрх гурван гүүрэнд улс болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр их засвар болон засвар арчлалтын ажлууд хийгдэж байна. Хэрлэн голын дунд гүүр буюу модон гүүрийг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэрлэн голын модон гүүрний засварын ажил дуусч хөдөлгөөнийг хэвийн үйл ажиллагаанд оруулжээ
Хэрлэн голын модон гүүрний засварын ажил дуусч хөдөлгөөнийг хэвийн үйл ажиллагаанд оруулжээ. Зураг: МҮОНРТ

Энэ жил Дорнод аймгийн Хэрлэн гол дээрх гурван гүүрэнд улс болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр их засвар болон засвар арчлалтын ажлууд хийгдэж байна. Хэрлэн голын дунд гүүр буюу модон гүүрийг засварын ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр "Сарнайт" ХХК компани гүйцэтгэсэн бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 04-14-ыг хүртлэх 10 хоногийн хугацаанд засварын ажлыг төлөвлөгөөний дагуу хийж дуусган өнөөдөр хөдөлгөөнийг хэвийн үйл ажиллагаан орууллаа.

Харин улс төсвийн хөрөнгө оруулалтаар баруун цементэн гүүрний засвар арчлалтын ажил 2019 оны 05 дугаар сарын 24 эхлэн 2019 оны 06 дугаар сарын 24-ны хугацаанд хөдөлгөөний нэг чигийг хааж засвар арчлалтын ажлыг хийж гүйцэтгэж байна.

Ялалт гүүр буюу зүүн цементэн гүүрийн тухайд Их засварын ажлыг 2019 оны 06 дугаар сарын 15-с 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл тус гүүрний хөдөлгөөнийг бүрэн хааж хийх юм.

Хуваалцах