Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд Ховд аймагт хяналт шалгалтын хүрээнд ажиллаж байна

Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хоригдлын хөдөлмөр эрхлэлтийн байдлыг судалж, хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд үнэлгээ өгөх, хорих анги дахь албадан хөдөлмөрийн нөхцөл байдлыг тогтоохоор шалгалтын ажлыг үргэлжлүүлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд Ховд аймагт хяналт шалгалтын хүрээнд ажиллаж байна
ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд Ховд аймагт хяналт шалгалтын хүрээнд ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан Ажлын хэсэг Ховд аймагт хяналт шалгалтаар ажиллаж байгаа бөгөөд, Ажлын хэсгийнхнийг тус аймгийн Тамгын газрын дарга Д.Энхболд хүлээн авч уулзаж, аймгийн хэмжээнд тулгамдаж буй хүний эрхийн асуудлаар ярилцаж санал солилцлоо.

Энэ үеэр аймгийн Цагдаагийн газар болон Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн удирдлага хугацаат цэргийн алба хаагчидтай уулзаж хүний эрх хэрхэн зөрчигдөж буй талаар тэдний санаа бодлыг сонсож ярилцлаа.

Мөн тус аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн дотуур байранд амьдарч буй хүүхдүүдийн эрх зөрчигдөж буйд газар дээр нь шалгалт хийлээ. Тэрбээр Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хоригдлын хөдөлмөр эрхлэлтийн байдлыг судалж, хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд үнэлгээ өгөх, хорих анги дахь албадан хөдөлмөрийн нөхцөл байдлыг тогтоохоор шалгалтын ажлыг үргэлжлүүлж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ХЭҮК-ын Гомдол, хяналтын шалгалтын хэлтсийн ахлах референт Г.Ууганбаатар, референт Б.Мөнх-Эрдэнэ, Ховд аймаг дахь ахлах шинжээч М.Өнөрмаа нар ажиллаж байна.

Дээрх шалгалтуудын хүрээнд хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Комиссын гишүүний Зөвлөмж, хүний эрх зөрчсөн нөхцөл байдал тогтоогдвол Шаардлагыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх юм гэж Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээллээ.

Хуваалцах