Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хэвлэх үйлдвэрийн газрыг 24 тэрбумаар Абдул Карим гэх хүн худалдан авлаа

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор “Улаанбаатар таймс” сонины Хэвлэх үйлдвэрийн барилгыг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэвлэх үйлдвэрийн газрыг 24 тэрбумаар Абдул Карим гэх хүн худалдан авлаа
Хэвлэх үйлдвэрийн газрыг 24 тэрбумаар Абдул Карим гэх хүн худалдан авлаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор “Улаанбаатар таймс” сонины Хэвлэх үйлдвэрийн барилгыг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн. Ингэхдээ барилгын доод үнийг 7 тэрбум 155 сая төгрөгөөр тогтоосон бөгөөд дуудлага худалдаанд нийт есөн санал ирсэн байна.

Үүний дагуу өнөөдөр дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар Хэвлэх үйлдвэрийн барилгыг 24 тэрбум төгрөгөөр Абдул Карим худалдаж авсан юм. Абдул Карим Монгол Улсын иргэн гэдгийг холбогдох албаныхан баталжээ. Түүнчлэн тэрбээр барилгыг худалдан авсныхаа дараа ямар зориулалтаар ашиглах талаар асуухад хариулт өгсөнгүй.

Өнөөдрийн дуудлага худалдаанд "Капитрон" банк, "Таван Богд Трейд", "Bluemon" ХХК зэрэг компаниуд болон бусад хувь хүмүүс оролцсон юм.

Хуваалцах