“Хэвлэлийн төв”-ийн тоног төхөөрөмжийг хоёр эх үүсвэрээр шийднэ
АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны ажлын хэсгийн 15 дугаар хурал гуравдугаар сарын 22-нд ГХЯ-нд болж, уг уулзалтын үеэр ажиллуулах
Мэдээллийн алба

АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны ажлын хэсгийн 15 дугаар хурал гуравдугаар сарын 22-нд ГХЯ-нд болж, уг уулзалтын үеэр ажиллуулах “Хэвлэлийн төв” болон гадаадын сэтгүүлчдийн бүртгэл мэдээлэл, тэдэнд зориулсан гарын авлага гаргах зэрэг асуудлыг хэлэлцлээ.“Шангри-Ла” зочид буудалд байгуулах уг хэвлэлийн төвийн тоног төхөөрөмж, техникийн зураглал хийгдсэн бөгөөд санхүүжилтийг даруй шийдэх шаардлагатай байгаа юм. Ингэхдээ дотоодын компаниудаас түрээсийн зарчмаар ашиглах, шинээр худалдан авах гэсэн хоёр эх үүсвэрт хувааж, Монголд байхгүй зүйлсийг л худалдаж авахыг ажлын хэсгээс үүрэг болголоо. Заавал худалдаж авах шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг Ерөнхий сайдын даргалдаг АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад бэлтгэх, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн ирэх долоо хоногийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдлээ.Түүнчлэн ажлын хэсгийн энэ удаагийн хурлаар АСЕМ-ын Дээд түвшний уулзалт, дагалдах уулзалтуудын гадаад, дотоод сурталчилгаа, гадаадын сэтгүүлчдэд зориулсан аялал жуулчлалын хөтөлбөрийн агуулга зэргийг хэлэлцэж тогтлоо.


















