Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Хичээл эхэллээ" арга хэмжээ үргэлжилж байна

Цагдаагийн байгууллагаас их, дээд сургууль болон коллеж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2023-2024 оны хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Хичээл эхэллээ" арга хэмжээ үргэлжилж байна
"Хичээл эхэллээ" арга хэмжээ үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн байгууллагаас их, дээд сургууль болон коллеж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2023-2024 оны хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хичээл эхэллээ” арга хэмжээг наймдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байгаа юм.Энэхүү аяны хүрээнд өнөөдөр Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудаар цагдаагийн алба хаагчид тусгай хөтөлбөрийн дагуу ажиллаж “Хүүхэд хамгаалагч”, “School police”, Хамтарсан багийнхан хүүхдийг төөрөх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл өгч ажиллалаа.Мөн энэ үеэр Тээврийн цагдаагийн алба, Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “Хүүхдийн эрх гэж юу вэ”, "Сургуулийн орчин дахь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нь” сэдвийн хүрээнд дунд болон бага ангийн сурагчдад мэдээлэл хийлээ.

Хуваалцах