Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан ШӨХТГ-аас төлөвлөгөөт хяналт, шалгалт эхлүүллээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслийн худалдаа, нийлүүлэлт, чанар, үнийн нөхцөл байдал нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд удир

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан ШӨХТГ-аас төлөвлөгөөт хяналт, шалгалт эхлүүллээ
Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан ШӨХТГ-аас төлөвлөгөөт хяналт, шалгалт эхлүүллээ. Зураг: МҮОНРТ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслийн худалдаа, нийлүүлэлт, чанар, үнийн нөхцөл байдал нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд удирдамжтай хяналт шалгалт хийж эхэллээ. Хяналт шалгалтын ажил өнөөдрөөс эхлэн 30 хоногийн хугацаатай үргэлжлэх юм. Уг хяналт шалгалтад сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслийг импортлогч, дотоодын үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд болон өргөтгөсөн худалдаа, зах, худалдааны төвүүдийг хамруулна.Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох бөгөөд шаардлагатай тохиолдолд холбогдох хуулийн дагуу зохих арга хэмжээ авч ажиллана гэж ШӨХТГ-аас мэдээллээ.

Хуваалцах