Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Хийгээр дүүрдэг материалаас бүрдсэн "роботжуулсан гар"-ыг туршлаа

"Disney Research"-ийн технологийг хөгжүүлэгчид ээлжит нэгэн бүтээлээ олон нийтэд сонирхууллаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хийгээр дүүрдэг материалаас бүрдсэн "роботжуулсан гар"-ыг туршлаа
Хийгээр дүүрдэг материалаас бүрдсэн "роботжуулсан гар"-ыг туршлаа. Зураг: МҮОНРТ

"Disney Research"-ийн технологийг хөгжүүлэгчид ээлжит нэгэн бүтээлээ олон нийтэд сонирхууллаа. Энэ бол хийгээр дүүрдэг материалаас бүрдсэн "роботжуулсан гар"-ны туршилт юм.

Роботын төхөөрөмжүүдийг улам сайжруулах зорилгоор төрөл бүрийн материалыг ашигласаар байна. Ихэнх роботын төхөөрөмж хуванцар, мод, хөнгөн цагаан, гангийн төрлийн хатуу материалаар бүрхэгдэн хамгаалагдсан байдаг. Харин дөрвөн хуруутай робот гарны хувьд бол өөр юм. Тодотговол, зөөлөн материалтай аж. Өөрөөр хэлбэл, хийгээр дүүргэдэг материалаар гадна хэсгийг нь бүрхсэн байна.

"Уолт Дисней" студийн 2014 онд гаргаж байсан "Big Hero 6" анимэйшин дээр гардаг хөвөн зөөлөн, уян хатан роботтой төстэй мэт харагдах ч бараг л "Big Hero 6"-г амилуулах туршилт судалгаа мэт санагдаж байна.

Аливаа зүйлийг атгах, дамжуулах үйлдлүүдийг хийж чадна. Дээд хэсэгтээ буюу хурууны хэсэгтээ мэдрэгч төхөөрөмжүүдтэй. Энэ төхөөрөмж нь хүчний даралтыг зохицуулах үүрэгтэй. Ингэснээр хүнд, хөнгөн зүйлийг ямар хэмжээний хүчээр өргөх вэ гэдгийг шийддэг байна.

Хөгжүүлэгчид нь энэ роботын гарыг улам хөгжүүлж, бага насны хүүхдэд тохиромжтой, зөөлөн, уян хатан робот бүтээхийг зорьж ажиллаж байгаа юм.

Хуваалцах