Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хил дамнан мал хулгайлсан этгээдүүдийг илрүүлэв

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын наймдугаар багийн иргэн А-гийн адуу хулгайд алдагдсан гэх гомдол мэдээллийн дагуу Ногооннуур сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хил дамнан мал хулгайлсан этгээдүүдийг илрүүлэв
Хил дамнан мал хулгайлсан этгээдүүдийг илрүүлэв. Зураг: МҮОНРТ

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын наймдугаар багийн иргэн А-гийн адуу хулгайд алдагдсан гэх гомдол мэдээллийн дагуу Ногооннуур сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид Хилийн цэргийн дугаар ангийн алба хаагчдын хамтаар эрэн сурвалжлах явцад тус сумын наймдугаар багийн нутаг дэвсгэр болох “Асгат” гэх газар ОХУ-ын БН Тува улсын дөрвөн иргэн хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрч, бүлэглэн адуу хулгайлсан болохыг тогтоон, гэмт этгээдүүдийг саатуулаад байна.

Хил орчимын бүс нутагт оршин сууж байгаа малчин, ард иргэдэд хил дамнасан мал хулгайлах гэмт хэрэгт өртөхөөс сэргийлж, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахыг уриалж байна.

Хуваалцах