Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хил хяналтын байгууллагууд хамтарсан сургалтын жишиг хөтөлбөр боловсруулж байна

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Сангийн яам, Гаалийн ерөнхий газраас хэрэгжүүлж буй "Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл (RIBS)"-ийн хүрээнд бэлтгэгдсэн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хил хяналтын байгууллагууд хамтарсан сургалтын жишиг хөтөлбөр боловсруулж байна
Хил хяналтын байгууллагууд хамтарсан сургалтын жишиг хөтөлбөр боловсруулж байна. Зураг: МҮОНРТ

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Сангийн яам, Гаалийн ерөнхий газраас хэрэгжүүлж буй "Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл (RIBS)"-ийн хүрээнд бэлтгэгдсэн Гадаадын иргэн, харьяатын газар болон Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газрын 10 сургагч багш "Хилийн зохицуулалттай менежмент" сэдвийн хүрээнд сургалтын жишиг хөтөлбөрийг хамтран боловсруулж байна.

Уг жишиг хөтөлбөр нь хилийн хяналтын байгууллагуудын алба хаагчдад сургалт явуулж, гадаад худалдааг хөнгөвчлөхөд хилийн зохицуулалттай менежментийг зөв зохистой хэрэгжүүлэх талаар зөв мэдээлэл өгч, нэг мөр ойлголттой болгох зорилготой бөгөөд хөтөлбөр нь хил дээр ажилладаг гурван байгууллагын хамтын ажиллагааны үр дүн болох юм.

Эх сурвалж: ГИХГ

Хуваалцах