Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хилчдийн бүтээл” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана

Энэхүү үзэсгэлэн худалдаанд хилийн отряд, ангиуд гар урлал, цагаан идээ, хүнсний ногоо, эмийн ургамал, ахуйн болоод хүнсний өргөн нэрийн бүтээгдэхүүн дэлгэгдэх юм. Мөн ой тайга, уул, говь цөл, төвийн болон тал хээрийн бүсийн хилийн анги, салбаруудын онцлогийг илтгэсэн говийн хүмүүл, таана, мангир, С

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хилчдийн бүтээл” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана
“Хилчдийн бүтээл” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана. Зураг: МҮОНРТ

Хил хамгаалах байгууллагаас хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй “Хилчдийн бүтээл” үзэсгэлэн худалдаа энэ сарын 24, 25-нд Ялалтын талбайд болно.

Энэхүү үзэсгэлэн худалдаанд хилийн отряд, ангиуд гар урлал, цагаан идээ, хүнсний ногоо, эмийн ургамал, ахуйн болоод хүнсний өргөн нэрийн бүтээгдэхүүн дэлгэгдэх юм. Мөн ой тайга, уул, говь цөл, төвийн болон тал хээрийн бүсийн хилийн анги, салбаруудын онцлогийг илтгэсэн говийн хүмүүл, таана, мангир, Сэлэнгийн утсан загас, Дадалын буриад талх, цөцгий, Халхголын зөгийн бал зэрэг нэрийн бүтээгдэхүүнийг эндээс худалдан авах боломжтой.

Мөн ходоодны шархыг хурдан эдгээдэг бөднө шувууны өндөг, хорт хавдрыг эмчилдэг гишүүнэ, үрэлний навч, сөд өвс, хулангийн ундаа, төрөл бүрийн жимсний чанамал, хүнсний ногоо энэ үеэр зах зээлийн үнээс хямд борлуулагдана. Хилчид эх орныхоо дархан хилийг хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлэхээс гадна хүнсний ногоо тариалах, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх зэргээр олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг бие даан үйлдвэрлэж, хөгжүүлж байна.

Тэд эдгээр бүтээгдэхүүнээрээ анги, салбарынхаа хамт олонг хангахаас гадна, орон нутагт нийлүүлж, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа юм.

Хуваалцах