Хилчид "Гиннесийн ном"-д бүртгүүлэх бүтээлд оролцлоо
“Монголын нууц товчоо”-гоор 1.8 метр өндөртэй, 108 метр урттай эсгий ширмэл аравч урлаж, "Гиннесийн ном"-д бүртгүүлэх ажил өнгөрсөн жилээс эхлэн өрнөсөн.
Мэдээллийн алба

“Монголын нууц товчоо”-гоор 1.8 метр өндөртэй, 108 метр урттай эсгий ширмэл аравч урлаж, "Гиннесийн ном"-д бүртгүүлэх ажил өнгөрсөн жилээс эхлэн өрнөсөн.
Энэхүү санаачилгыг Хэнтий аймгийн “Хан-Хэнтийн гар урчууд” ХХК-ийн тэргүүлэгч Д.Нэргүй, Г.Нарантуяа нар гаргасан бөгөөд улс эх орноо дэлхий дахинд таниулан сурталчлах, хойч үедээ залгамжлан үлдээх зорилготой юм.
Тус бүтээлийн 108 дахь метр буюу “Монголын нууц товчоо”-ны төгсгөлийн бүлгийг Хилийн 0108 дугаар ангийн Эмэгтэйчүүдийн зөвлөл, Замын-Үүд сумын ЗДТГ, “Говийн жолоо” ТББ-тай хамтран учиг шингээлээ. Ингэснээр хилчдийн нэр "Гиннесийн ном"-д бичигдэх ховор завшаан тохиож байгаа юм.
Уг арга хэмжээнд ангийн эмэгтэйчүүд гар бие оролцон учиг шингээхийн зэрэгцээ уран гарт урчууддаа сэтгэлийн дэм хайрлаж, “1000 төгрөг-1000 урам” аянд нэгдэн хандив өгч, “Алтан гэргэ” батламжийг гардан авсан байна.
Эсгий ширмэл “Монголын нууц товчоо”-нд Чингис хааны болон тухайн үеийн Монгол туургатны аж амьдрал, ёс заншлыг зургаар илэрхийлэн урлаж байгаа юм. Энэхүү бүтээлийг урлахад 1200 гаруй хүн оролцжээ.



















