Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хилчид төөрсөн иргэнийг олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өглөө

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн 70 настай иргэн Д аравдугаар сарын 11-ний өглөө 08.00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй алга болсон талаар хил хамгаалалтад

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хилчид төөрсөн иргэнийг олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өглөө
Хилчид төөрсөн иргэнийг олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өглөө. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн 70 настай иргэн Д аравдугаар сарын 11-ний өглөө 08.00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй алга болсон талаар хил хамгаалалтад туслах хүчний гишүүн Ж.Занданбал Дорнод аймаг дахь Хилийн цэргийн ...дугаар ангийн шуурхай жижүүрт 17:20 цагт мэдэгджээ.

Мэдээлэл авсан даруй тус ангиас гурван бүлэг 24 цагийн турш эрэн хайх ажиллагаа өрнүүлснээр аравдугаар сарын 12-ны 09.55 цагт дэд ахлагч Б.Сүхбат ахлагчтай, дэд түрүүч Э.Галбаатар нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа Монгол Улсын хилээс нэг км зайд иргэн Д-г олж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, ар гэрийнхэнд нь эсэн мэнд хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалж: ХХЕГ

Хуваалцах