Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хилчин дайчдаа эргэлээ

Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Т.Тогтохбаяр, Ойрад ХЖТ-ын уран бүтээлчид Завхан аймгийн Тэс сумын хилийн 0277-р ангид Увс аймгаас татагдан хугацаат цэргийн алба хааж байгаа цэргүүдээ эргэлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хилчин дайчдаа эргэлээ
Хилчин дайчдаа эргэлээ. Зураг: МҮОНРТ

Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Т.Тогтохбаяр, Ойрад ХЖТ-ын уран бүтээлчид Завхан аймгийн Тэс сумын хилийн 0277-р ангид Увс аймгаас татагдан хугацаат цэргийн алба хааж байгаа цэргүүдээ эргэлээ.

Завхан аймгийн Тэс сумын 0277-р анги 1996 оноос хойш 22 дахь жилдээ зөвхөн Увс аймгаас цэрэг татаж байгаа ба энэ хугацаанд тус аймгаас цэргийн алба хаасан нийт залуусын 20 шахам хувь нь энэ ангид алба хаасан гэдгийг 0277-р ангийн захирагч, хурандаа н.Баярхүү хэлж байна.

Хилийн таван заставтай бөгөөд бүх заставт байгаа цэргүүдээ эргэж гарын бэлэг гардуулж, гэр бүлээс нь явуулсан илгээмжийг хүргэж, урлагийн тоглолтоо сонирхуулж, яриа өрнүүлж дурсгалын зураг татуулжээ.

Тавдугаар сарын 3-нд 2017 оны нэгдүгээр ээлжийн цэргийн албан хаагчид хугацаат цэргийн албаа дуусган халагдах ба 2018 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага явагдах юм.

Тус цэргийн ангийн ахлагч, офицерууд Увс аймгаас татагдан алба хаасан болон алба хааж буй цэргүүд тэсвэр тэвчээртэй, дасан зохицох чадвар сайтай, зуны аагим халуун, өвлийн тэсгим хүйтнийг үл ажран цэргийн албаа нэр төртэй хааж ирснийг онцолж байсан юм.

Хуваалцах