Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хилэнтийн гүүрээр нүүрс тээвэрлэхийг зогсоов

Хөвсгөл аймгийн Могойн голын уурхайгаас Булган-Эрдэнэтийн чиглэлд нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд нь нүүрс тээвэрлэх чиглэл батлуулаагүй, Хилэнтийн гүүрээр тээвэрлэлт хийж, гүүрний эвдрэлд нөлөөлсөн, даац хэтрүүлэн тээвэрлэдэг, байгаль орчин бохирдуулан сөрөг нөлөө үзүү

МХ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хилэнтийн гүүрээр нүүрс тээвэрлэхийг зогсоов
Хилэнтийн гүүрээр нүүрс тээвэрлэхийг зогсоов. Зураг: МҮОНРТ

Хөвсгөл аймгийн Могойн голын уурхайгаас Булган-Эрдэнэтийн чиглэлд нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд нь нүүрс тээвэрлэх чиглэл батлуулаагүй, Хилэнтийн гүүрээр тээвэрлэлт хийж, гүүрний эвдрэлд нөлөөлсөн, даац хэтрүүлэн тээвэрлэдэг, байгаль орчин бохирдуулан сөрөг нөлөө үзүүлж байсан тул улсын байцаагч актаар Хилэнтийн гүүрээр дамжуулан тээвэрлэхийг зогсоосон байна.

Актын хэрэгжилтэд тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Авто тээврийн газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран 24 цагийн пост гаргаж, хяналт тавьж байгаа.

Хуваалцах