Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хилийн 0108 дугаар анги марш тактикийн аварга тасаг шалгарууллаа

Хилийн цэргийн 0108 дугаар анги Монгол цэрэг НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойн баярын хүрээнд марш тактикийн аварга тасаг шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд эрэгтэй 6 тасаг, эмэгтэй 3 тасаг оролцлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хилийн 0108 дугаар анги марш тактикийн аварга тасаг шалгарууллаа
Хилийн 0108 дугаар анги марш тактикийн аварга тасаг шалгарууллаа. Зураг: МҮОНРТ

Хилийн цэргийн 0108 дугаар анги Монгол цэрэг НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойн баярын хүрээнд марш тактикийн аварга тасаг шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд эрэгтэй 6 тасаг, эмэгтэй 3 тасаг оролцлоо.

Маршид орж буй тасгууд эхний өдөр гарааны өмнөх ажиллагаа буюу гардан тулааны үзүүлэх тоглолт, хатуу биет, зэвсэгтэй ажиллагаа болон нэгийн эсрэг нэг, хоёр гардан тулааны үзүүлэх тоглолтууд болон галын 11, 12, 15 нормативыг гүйцэтгэсэн байна. Тэмцээний хоёр дахь өдөр 8 км-ын марш үйлдэж, нийт багийн дүнгээр хилийн цэргийн 0317 дугаар салбар I байр, хилийн цэргийн 0108 дугаар ангийн Штабын тасаг II байр, Ар тал, хангалтын тасаг III байр эзэллээ. Эмэгтэй тэргүүн байранд Удирдлагын тасаг, II байранд Штабын тасаг тус тус тэргүүлсэн юм.

Хуваалцах