Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хилийн боомтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Өчигдөр хуралдсан Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараахи асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2014 оны 70 дугаар

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хилийн боомтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Хилийн боомтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр хуралдсан Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараахи асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2014 оны 70 дугаар тогтоолоор төрийн байгууллагын чиг үүргийн давхардал, хүнд суртлыг арилгах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг түргэн шуурхай, чанартай зохион байгуулах зарчмыг баримтлан төрийн байгууллагын бүтэц, орон тоог боловсронгуй болгох, зарим агентлаг, ажлын алба, нэгж, улсын үйлдвэрийн газар, төвийг татан буулгах, нэгтгэх саналыг холбогдох тооцоо судалгаанд үндэслэн боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан юм.

Дээр дурдсан шийдвэрийг үндэслэн чиг үүргийн давхардлыг арилгаж, төсөв, санхүүгийн хүндрэлтэй үед зардал хэмнэх зорилгоор Хилийн боомтын тухай хуульд заасан Боомтын нэгдсэн захиргаа болон боомтын захиргаадын хэрэгжүүлж байгаа зарим чиг үүргийг цаашид гаалийн байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлэх чиглэлээр Хилийн боомтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хуваалцах