Хилийн боомтын тухай хуулийг батална
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар өнөөдөр Хилийн боомтуудын нэгдсэн засаг захиргаатай болгож, хууль эрхзүйн нэг зохицуулалтад зангидах Хилийн боомтын тухай хуулийг батлахаар хуваарьт оруулжээ.
Мэдээллийн алба

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар өнөөдөр Хилийн боомтуудыг нэгдсэн засаг захиргаатай болгож, хууль эрхзүйн нэг зохицуулалтад зангидах Хилийн боомтын тухай хуулийг батлахаар хуваарьт оруулжээ.
Дээрх хуулийг дагалдан өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг мөн өнөөдөр батлах бөгөөд Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэх юм.
Түүнчлэн “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ.
Чуулганы хуралдаанаас өмнө Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан болж, Хилийн боомтын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх болжээ.


















