Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

“Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт” Улаанбаатарт болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” НҮТББ хамтран 2022 оны долоодугаар сарын 3-5-ны өдөр “Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулна.

МУ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт” Улаанбаатарт болно
“Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт” Улаанбаатарт болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” НҮТББ хамтран 2022 оны долоодугаар сарын 3-5-ны өдөр “Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулна.

ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ХҮРЭЭНД:

  • “Гэртээ харих зам-Эх орондоо хөрөнгө оруулъя” хөрөнгө оруулагчдын зөвлөгөөн,

  • “Монгол орны хөгжилд” технологийн зөвлөгөөн”,

  • Хилийн чанад дахь эх хэл, соёлын багш нарын зөвлөгөөн,

  • “Хилийн чанад дахь иргэдийн эрх, нийгмийн асуудлууд” зөвлөгөөн,

  • “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” НҮТББ-ын IV чуулга уулзалт гэсэн таван салбар хуралдаан болно.

2022 оны долоодугаар сарын 5-ны өдөр болох нэгдсэн чуулга уулзалтаар салбар хуралдаануудаас дэвшүүлсэн санал, зөвлөмжийг хэлэлцэж, нэгдсэн зөвлөмж гаргах юм.

Хуваалцах