Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хилийн чинад дахь Монгол оюутан залуусын чуулган эхэллээ

Улаанбаатар хотноо энэ сарын 21-23-ны өдрүүдэд болох “Хилийн чинад дахь монгол оюутан залуусын анхдугаар чуулга уулзалт” өнөөдөр ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд амжилттай эхэллээ.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хилийн чинад дахь Монгол оюутан залуусын чуулган эхэллээ
Хилийн чинад дахь Монгол оюутан залуусын чуулган эхэллээ. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотноо энэ сарын 21-23-ны өдрүүдэд болох “Хилийн чинад дахь монгол оюутан залуусын анхдугаар чуулга уулзалт” өнөөдөр ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд амжилттай эхэллээ.

Өнөөдрийн хуралдаанд 25 улсад суралцаж буй 100 гаруй оюутан залуучууд болон ГХЯ, БСШУСЯ, ХНХЯ-ны холбогдох газрын удирдлагууд оролцов. ГХЯ-наас хилийн чанад дахь монгол иргэд, оюутан залуучуудад хандсан бодлого, үйл ажиллагаагаа дэлгэрэнгүй танилцууллаа.



Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил чуулга уулзалтын төлөөлөгчдөд мэндчилгээ ирүүлж, уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Энэхүү чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын ивээл дор болж байгаа бөгөөд маргааш төрийн ордонд үргэлжилнэ.

Хуваалцах