Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Хишиг өдөр" зохион байгуулав

Өмнөговь аймаг 2018 оныг "Эрүүл мэндийг дэмжих жил" болгосон. Өнгөрсөн долоо хоногт эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг хийж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Хишиг өдөр" зохион байгуулав
"Хишиг өдөр" зохион байгуулав. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймаг 2018 оныг "Эрүүл мэндийг дэмжих жил" болгосон. Өнгөрсөн долоо хоногт эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг хийж, 2018 онд хийх ажлаа хэлэлцэн төлөвлөсөн бол өнөөдөр аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд "Хишиг өдөр" арга хэмжээг зохион байгуулан аймгийн удирдлагууд эмнэлгийн үйл ажиллагаа, ажлын ачаалал, үйлчилгээний чанар хүртээмжтэй биечлэн танилцлаа.



Иргэд оршин суугаа сумаасаа Бүсийн оношилгоо эмчилгээний төвд үзүүлэх номер авдаг болсноор хүлээлт бухимдал буурсан байна. Эмэгтэйчүүд, шүдний тасагт хүлээлт их үүсдэг байна. Тэгвэл дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс БОЭТ-д 32 орон тоог нэмж ажиллуулахаар шийдсэн байна. Мөн шаардлагатай тоног төхөөрөмжийн хангалтыг хийж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг бодитоор нэмэгдүүлэх юм байна.

Хуваалцах