Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ХХААХҮ-ийн дэд сайд Баян-Өлгий аймгийн Алтай суманд ажиллаж байна

ХХААХҮЯ, ОБЕГ хамтарсан Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн байдалтай танилцах ажлын хэсэг Говь-Алтай, Ховд аймагт ажилласан бол өнөөдөр Баян-Өлгий аймгийн Алтай суманд ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХХААХҮ-ийн дэд сайд Баян-Өлгий аймгийн Алтай суманд ажиллаж байна
ХХААХҮ-ийн дэд сайд Баян-Өлгий аймгийн Алтай суманд ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

ХХААХҮЯ, ОБЕГ хамтарсан Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн байдалтай танилцах ажлын хэсэг Говь-Алтай, Ховд аймагт ажилласан бол өнөөдөр Баян-Өлгий аймгийн Алтай суманд ажиллаж байна. Тус сум 2019 оны жилийн эцсийн байдлаар 154714 толгой мал тоолуулжээ.

2020 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар таван багаас нийт 68 толгой мал хорогдож 39 мал хээл хаяж, цаашид малын хорогдол гарах төлөвтэй байна. ХХААХҮ-ийн Дэд сайд, Мал аж ахуй салбарын өвөлжилтийн байдалтай танилцах ажлын хэсгийн дарга Ж.Сауле тус сумын онцгой комиссыг хуралдуулж үүрэг чиглэл өгч байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Хуваалцах