ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг огцрох хүсэлтээ илэрхийллээ
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2018.10.31/ ээлжит бусаар хуралдаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ өөрөө тарах асуудлаар зөвшилцөх санал хүргүүлснийг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс
Мэдээллийн алба

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2018.10.31/ ээлжит бусаар хуралдаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ өөрөө тарах асуудлаар зөвшилцөх санал хүргүүлснийг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-д ирүүлсэн хүсэлттэй холбоотой мэдээллийг УИХ-ын дарга М.Энхболд гишүүдэд танилуулсны дараа гишүүд байр сууриа илэрхийллээ.
Хуралдаанаар УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн хоёр заалт нь үндэслэлгүй гэж үзcэн бөгөөд мөн ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэж, ХХААХҮ-ийн сайдыг огцруулах талаар хөнджээ.
Гэхдээ ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүд авсан зээлээ буцаан олгож, асуудлаа цэгцлэх ёстой гэсэн байр сууринд нэгдсэн байна. Түүнчлэн Ерөнхий сайдын зүгээс ажлын хэсэг гаргаж зээлийн зарцуулалтад шалгалт оруулах, хууль зөрчиж зээл авсан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах, ЖДҮХ сангийн үйл ажиллагааг цаашид шилэн болгож өөрчлөхөөр болсон тухайгаа мэдэгдсэн байна.
Мөн ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хариуцлага тооцож сайдын ажлаас нь огцруулах асуудлыг ойрын хугацаанд УИХ-д өргөн барина гэдгээ Ерөнхий сайд илэрхийлжээ. Тэгвэл дөнгөж саяхан УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг хэвлэлийн бага хурал зарлаж, ЖДҮ-г хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой асуудалд хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа өгөх болсноо мэдэгдлээ.


















