ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “11-11” төвд ажиллалаа
"Иргэд олон нийттэй харилцах 11-11" төвд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан ажиллаж, 20 гаруй иргэнтэй биечлэн уулзаж, мөн утсаар иргэдийн санал гомдолд хариулт өглөө.
Мэдээллийн алба

"Иргэд олон нийттэй харилцах 11-11" төвд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан ажиллаж, 20 гаруй иргэнтэй биечлэн уулзаж, мөн утсаар иргэдийн санал гомдолд хариулт өглөө.
Энэ үеэр иргэд хөдөө аж ахуйг дэмжих хөнгөлөлттэй зээл, хаврын тариалалт, жижиг дунд бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлаар санал гомдлоо хэлж хариулт авлаа.
Өнгөрсөн сард "11-11" төвд хүнс хөдөө аж ахуйн салбартай холбоотой 148 санал гомдол ирж, 132-ийг нь шийдвэрлэжээ. 8 гомдлыг судлах түвшинд, 8 гомдлыг холбогдох байгууллагад шилжүүлсэн байна.
Засгийн газрын гишүүд долоо хоног бүр "11-11" төвд ажиллаж иргэдийн санал гомдлыг сонсож, шийдвэрлэнэ.


















