ХХААХҮ-ийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлого боловсруулах ажил үргэлжилж байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлогын хүрээнд ЖҮХ-ны ажлын алба, АХБ-ны техникийн туслалцааны төслийн жендэрийн зөвлөх баг Дорноговь аймагт ажилласан байна.
Мэдээллийн алба

ЖҮХ-ны ажлын алба, АХБ-ны техникийн туслалцааны төслийн жендэрийн зөвлөх баг Дорноговь аймагт ажиллах үеэр "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлогын зорилтууд” сэдэвт хэлэлцүүлгийг Сайншанд суманд зохион байгуулжээ.

Хэлэлцүүлэгт Сайншанд сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга М.Буяндэлгэр, аймгийн жендэрийн мэргэжилтэн М.Отгончимэг болон тус сумын газар тариалан, өрхийн болон хоршооллын аж ахуй, худалдаа үйлчилгээ эрхлэгч нийт 28 хүн оролцсон байна.
Хэлэлцүүлгийн зорилго нь тус салбарын жендэрийн бодлого боловсруулах үйл явц, оролцоонд суурилсан жендэрийн үнэлгээний товч үр дүн, салбарын жендэрийн бодлогын зорилго зорилт, баримт бичгийн агуулгыг семинарын сэдвийн хүрээнд хэлэлцэн тодорхойлоход чиглэжээ.