ХХААХҮЯ: Хаврын тариалалтад зориулж улаан буудайн үрийг дотоодоосоо хангах бүрэн боломжтой
Тариалан бүхий иргэн, аж ахуйн нэгжүүдээс судалгаа авахад тариалалтад зориулж 43.000 тонн үр нөөцөлсөн байна.
Мэдээллийн алба

Хаврын тариалалтад зориулж улаан буудайн үрийг дотоодоосоо хангах бүрэн боломжтой. Тариалан бүхий иргэн, аж ахуйн нэгжүүдээс судалгаа авахад тариалалтад зориулж 43.000 тонн үр нөөцөлсөн байна.
Мөн Хөдөө аж ахуйг дэмжих сан 16.000 тонн үрийн нөөцтэй. ХААДС-гаас үрийн захиалгыг орон нутгаас авч нэгтгээд, хуваарилах, олгох ажлыг зохион байгуулж байна.
Үрийг 30 хувийн урьдчилгаатай, үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас нөхөн бүрдүүлэх нөхцөлтэй зээлээр олгоно.


















