Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

ХХААХҮЯ: Хөнгөн үйлдвэрийн салбарт шинэ инженерүүд нэмэгдлээ

Дэлхийн текстилийн ширхэгтийн нийт үйлдвэрлэлд ямааны ноолууран ширхэгт багахан хувийг эзэлдэг ч ховор ширхэгт ноолуурын нөөцийн 50 орчим хувийг Монгол Улс бүрдүүлдэг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХХААХҮЯ: Хөнгөн үйлдвэрийн салбарт шинэ инженерүүд нэмэгдлээ
ХХААХҮЯ: Хөнгөн үйлдвэрийн салбарт шинэ инженерүүд нэмэгдлээ. Зураг: МҮОНРТ

Хөнгөн үйлдвэрийн салбарт шинэхэн инженерүүд буюу Монгол Улсын Зөвлөх инженер З.Бавуудоржийн хэлснээр хөдөлгөгч хүч буюу (engine+r)-үүд төгсөн гарлаа.

Зарим төгсөгч энэ үеэр ажлын байрны урилга хүлээн авсныг "Говь" компанийн Үйлдвэрлэл эрхэлсэн захирал Э.Золзаяа гардуулсан байна.

Дэлхийн текстилийн ширхэгтийн нийт үйлдвэрлэлд ямааны ноолууран ширхэгт багахан хувийг эзэлдэг ч ховор ширхэгт ноолуурын нөөцийн 50 орчим хувийг Монгол Улс бүрдүүлдэг.

Энэхүү салбарт ажиллаж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, баялаг бүтээхээр ажлын гараагаа эхэлж буй нийт төгсөгчдөд амжилт хүсье гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Хуваалцах