Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ХХААХҮЯ: Орхон аймаг модоо ч тарина, хүнсээ ч үйлдвэрлэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ирэх 10 жилд 100 сая мод тарьж, ургуулах амлалт авсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХХААХҮЯ: Орхон аймаг модоо ч тарина, хүнсээ ч үйлдвэрлэнэ
ХХААХҮЯ: Орхон аймаг модоо ч тарина, хүнсээ ч үйлдвэрлэнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ирэх 10 жилд 100 сая мод тарьж, ургуулах амлалт авсан.

Энэ хүрээнд Монгол Улсад анхдагч, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр мод тарьж, ургуулах нөхцөлийг бүрдүүлсэн Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвийг байгуулсан. Ажлын хэсгийн гишүүд тус бүтээн байгуулалттай танилцлаа.

1,000 тонн үрийн агуулах бүхий Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв нь нэн ховор, ашигтай болон модлог ургамлын үрийн сан бүрдүүлэх, ойн генетик нөөцийг хадгалах, хамгаалах, туршилт, судалгаа хийх, тарьж ургуулсан ойн нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлд үйл ажиллагаа явуулах юм. Үүнээс гадна “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн байгуулсан тус төв дан ганц “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд бус “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд ч томоохон ач холбогдолтой гэдгийг онцоллоо. Тухайлбал айл бүр хашаандаа хүнсний ногоог төрөлжүүлэн тарих боломжийг олгох Киргиз Улсын туршлагаар баталгаажсан “Food forest” төсөл хэрэгжүүлэхээр судалж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Хуваалцах