Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ХХААХҮЯ: Сүүлийн 30 жилд аваагүй ургац хураан авлаа

Өнгөрсөн онд 404.3 мянган га-аас 605.6 мянган тонн үр тариа, 18.5 мянган га-аас 181.5 мянган тонн төмс, 9.4 мянган га-аас 118.6 мянган тонн хүнсний ногоо

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХХААХҮЯ: Сүүлийн 30 жилд аваагүй ургац хураан авлаа
ХХААХҮЯ: Сүүлийн 30 жилд аваагүй ургац хураан авлаа. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн онд 404.3 мянган га-аас 605.6 мянган тонн үр тариа, 18.5 мянган га-аас 181.5 мянган тонн төмс, 9.4 мянган га-аас 118.6 мянган тонн хүнсний ногоо, 106.9 мянган га-аас 302.5 мянган тонн тэжээлийн ургамал, 90.3 мянган га-аас 53.6 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан.

Энэ нь өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад үр тариа 173.4 мянган тонн, үүнээс улаанбуудай 155.8 мянган тонн, тэжээлийн ургамал 130.8 мянган тонн, тосны ургамал 32.3 мянган тонн, хүнсний ногоо 3.6 мянган тонноор тус тус нэмэгдэж, нийт хураан авсан ургацаар 1989-1990 оны түвшний амжилтыг бататгаж чадлаа гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Хуваалцах