Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ХХҮЕГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг Булган аймагт ажиллалаа

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, арга зүйн дэмжлэг үзүүлэх, зөвлөн туслах зорилгоор

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХХҮЕГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг Булган аймагт ажиллалаа
ХХҮЕГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг Булган аймагт ажиллалаа. Зураг: МҮОНРТ

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, арга зүйн дэмжлэг үзүүлэх, зөвлөн туслах зорилгоор 2022 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Булган аймагт ажиллалаа.

Булган аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын албан хаагчидтай уулзалт зохион байгуулж, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах, бодлогын зорилт, тогтоол шийдвэрийн биелэлтийг хангах талаар мэдээлэл зөвлөгөө өгч, нээлттэй ярилцлаа.

Ажлын хэсгийг ХХҮЕГ-ын дарга Л.Дашдэмбэрэл ахлан хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Э.Ганбат, Захиргааны хэлтсийн дарга Д.Ичинноров, Мониторингийн хэлтсийн дарга Б.Бат-Эрдэнэ, Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Буянжаргал, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Б.Санчирболд нарын өргөн бүрэлдэхүүнтэй ажиллаж тал бүрийн мэдээлэл зөвлөгөөг бүрэн өгсөн юм.

Булган аймагт ажиллах үеэрээ тус аймгийн ХХҮГ-ын харьяа Сувиллын ясли, ахмадын амралт сувиллын газрын үйл ажиллагаатай танилцлаа. Нийгмийн эмзэг бүлгийн хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асардаг тус ясли 1950 иад оны хуучин байшинд үйл ажиллагаагаа явуулдаг ч удирдлага хамт олны хичээл зүтгэлээр тохилог орчин нөхцөл бүрдүүлсэн байгааг сайшаан багш нарын бүтээлч үйл ажиллагаанд зориулж ХХҮЕГ-аас иж бүрэн компьютер олгохоор боллоо. Ахмадын амралтын газар амарч байгаа ахмадуудын төлөөлөлтэй мөн уулзаж санал сэтгэгдлийг сонслоо гэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах