Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

ХХЗХ-оор хянуулж батлуулаагүй үнэ тарифыг хэрэглэгчдэд мөрдүүлэхгүй байх талаар Юнивишн ХХК-д мэдэгдлээ

Иргэдээс ШӨХТГ-т ирүүлсэн Юнивишн ХХК нь хэрэглэгчдэд мэдээлэл өгөлгүй үнэ нэмсэн гэх гомдлыг хянаад хэрэглэгчдэд хангалттай мэдээлэл өгөөгүй гэх асуудалд нь ШӨХТГ-аас зөрчлийн хэрэг нээж, үнэ тарифаа хянуулаагүй нэмсэн асуудлыг нь харьяаллын дагуу Харилцаа хол

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХХЗХ-оор хянуулж батлуулаагүй үнэ тарифыг хэрэглэгчдэд мөрдүүлэхгүй байх талаар Юнивишн ХХК-д мэдэгдлээ
ХХЗХ-оор хянуулж батлуулаагүй үнэ тарифыг хэрэглэгчдэд мөрдүүлэхгүй байх талаар Юнивишн ХХК-д мэдэгдлээ. Зураг: МҮОНРТ

Иргэдээс ШӨХТГ-т ирүүлсэн Юнивишн ХХК нь хэрэглэгчдэд мэдээлэл өгөлгүй үнэ нэмсэн гэх гомдлыг хянаад хэрэглэгчдэд хангалттай мэдээлэл өгөөгүй гэх асуудалд нь ШӨХТГ-аас зөрчлийн хэрэг нээж, үнэ тарифаа хянуулаагүй нэмсэн асуудлыг нь харьяаллын дагуу Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлсний хариуд ХХЗХ-оос дараах албан бичгийг ирүүлжээ. Албан бичигт дурдсанаар ХХЗХ-оор хянуулж батлуулаагүй үнэ тарифыг хэрэглэгчдэд мөрдүүлэхгүй байх талаар Юнивишн ХХК-д мэдэгдсэн байна.

Өрсөлдөөний тухай хуулиар давамгай байдалтай болон зүй ёсны монопол ААН-үүдэд ШӨХТГ хяналт тавих зохицуулалттай ч 2016 онд хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр зохицуулалттай салбаруудын үнийг тухайн зохицуулах хороод нь өөрөө хянахаар өөрчлөн баталсан байдаг.

Эх сурвалж: ШӨХТГ

Хуваалцах